Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Хөрөнгө оруулалт гэдэг нь орлого олох зорилгоор аливаа хөрөнгө болон бусад эд зүйлсийг худалдан авахыг хэлнэ. Хөрөнгө оруулалт нь дараах гол төрлүүдэд хуваагддаг:
- Growth investment (өсөлтийг эрэлхийлсэн урт хугацааны хөрөнгө оруулалт) - Энэхүү хөрөнгө оруулах төрөл нь урт хугацааны хөрөнгө оруулагчдад тохиромжтой. Урт хугацааны хөрөнгө оруулагч байхын тулд богино хугацаан дахь үнийн хэлбэлзлийг тэсвэрлэж чадахуйц байх шаардлагатай. Мөн худалдан авсан хөрөнгө урт хугацаанд үнэ цэнэ нь өсөх эсэхийг нарийвчлан тооцох шаардлагатай.
- Shares (хувьцаа) - Хувьцааны хөрөнгө оруулалт нь дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтад тооцогддог. Хувьцаа худалдан авснаар ноогдол ашиг болон хувьцааны үнийн өсөлтөөс орлого олох боломжтой юм.
- Property (үл хөдлөх хөрөнгө) - Энэхүү хөрөнгө оруулалтын төрөл нь дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтад тооцогдоно. Энэхүү хөрөнгө оруулалтын төрөл нь дунд болон урт хугацаанд үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой хөрөнгө оруулалтын төрөл юм.
- Cash (бэлэн мөнгө) - Энэхүү хөрөнгө оруулалтын төрөл нь банкинд мөнгө хадгалахыг хэлнэ. Олон улсын жишгээр энэхүү хөрөнгө оруулалтын төрөл нь хамгийн бага өгөөжийг өгдөг хэдий ч өдөр тутмын хэрэглээнд зарцуулах мөнгө олох, бусад эрсдэл өндөр хөрөнгө оруулалтаас мөнгө алдахаас хамгаалах давуу талтай хөрөнгө оруулалтын хэлбэр юм.
- Fixed interest (тогтмол хүүтэй) - Энэхүү хөрөнгө оруулалтын төрөлд бонд ордог. Энэхүү хөрөнгө оруулалтын төрөл нь засгийн газар эсвэл компаниуд хөрөнгө оруулагчдаас тодорхой хэмжээний хүүтэйгээр мөнгө зээлж байгаа юм. Бонд нь өгөөжийн хувьд бага боловч үл хөдлөх хөрөнгө, хувьцааны хөрөнгө оруулалтаас бага эрсдэлтэйгээрээ давуу талтай.
Comments
Post a Comment